Та энд байна:

"Twitter"-ийн орлого II улиралд 573.9 сая ам.доллар болж буурчээ  

"Twitter" энэ оны II улиралд хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлж чадаагүй нь хөрөнгө оруулагчдын хувьд таагүй мэдээ боллоо. Улирлын орлогын хэмжээ нь шинжээчдийн таамгийг давсан хэдий ч хувьцаа нь арилжааны эхэнд есөн хувиар унасан байна. "Twitter"-ийн сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо II улиралд 328 сая байсан нь өмнөх улирлаас өөрчлөгдөөгүй дүн болохыг тайландаа тусгажээ. Харин орлого нь 4.7 хувиар буурч, 573.9 сая ам.доллар болсон. Ингэснээр компанийн цэвэр алдагдлын хэмжээ 116.5 сая ам.доллар болж өссөн байна. Германы стриминг үйлчилгээний "Soundcloud"-д оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээг 55 сая ам.доллараар бууруулсан нь үүнд нөлөөлжээ. "Twitter"-ийн удирдлагууд тогтвортой, цаашид өсөлттэй байх бизнесийг бий болгож чадахаа батлахаар ажиллаж байгаа юм. Ашигтай ажиллахын тулд видео чиглэлийн үйл ажиллагаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Үр дүнд нь хэрэглэгчдийн тоогоо өсгөж, өндөр дүнтэй гэрээ хэлцэл байгуулна гэж үзэж байна. Гэхдээ нийт борлуулалтын хэмжээ оны II хагаст нэмэгдэхгүй байх төлөвтэй гэж компанийн удирдлагууд үзэж байна.

"Twitter"-ийн зар сурталчилгааны хамгийн чухал зах зээл болох АНУ-д сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо II улиралд 68 сая болсон нь өмнөх улирлынхаас хоёр саяaр буурсан дүн болжээ. Мөн зар сурталчилгааны орлогын хэмжээ долоон хувиар буурч, 335 сая ам.доллар хүрсэн байна.

Эх сурвалж: BloombergTV.mn