Та энд байна:

Азийн улс орнуудын ам.долларын бонд гаргалт нэмэгдэнэ 

Азийн улс орнуудын ам.долларын бонд гаргалт нэмэгдэж, энэ онд 215 тэрбум ам.долларт хүрнэ гэж "Bank Of America Merrill Lynch" тооцоолжээ. Энэ нь бонд гаргалтын хэмжээ өмнөх тооцооноос 37 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг юм. Бонд гаргалт БНХАУ, Индонез болон Энэтхэгт нэмэгдэх төлөв ажиглагдаж байгааг "Bank Of America Merrill Lynch" мэдээлсэн байна. БНХАУ-д л гэхэд компаниудын санал болгож байгаа бондын хэмжээ 10 хувиар нэмэгдэхээр байгаа ажээ. Харин 2017 он гарсаар Азид бонд гаргалт аль хэдийн түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа юм. Тухайлбал, Японд 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар 112.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий ам.долларын бонд гаргажээ. Ийнхүү бонд гаргалт нэмэгдэж байгаа нь нэг талаас компаниудын санхүүжилт татах хэрэгцээ шаардлага өндөр байгаатай холбоотой аж. Харин нөгөө талаас юанийн ханш сул байгаа учраас арилжаанд оролцогчид ам.долларт хөрөнгө оруулалт хийх сонирхол их байгаа юм байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn