Та энд байна:

“De Beers” компани 157 сая ам.долларын хөлгөөр очир эрдэнийн хайгуул хийнэ 

“De Beers” компани очир эрдэнийн хайгуулын хамгийн том хөлөг онгоцыг тэнгисийн хайгуулын ажилд ашиглаж эхэллээ. 12 мянган тонн жинтэй, 13 метр урттай “SS Nujoma” хөлгийг бүтээхэд тус компани 157 сая ам.доллар зарцуулсан байна. Гүйцэтгэх захирлынх нь мэдэгдсэнээр шинэ хөлөг онгоцны тусламжтай ирэх 20 жилд “De Beers” компани жилийн олборлолтоо 1.2 сая каратын түвшинд хадгалахаар зорьж байгаа юм. Далайн гүнд очир эрдэнийн хайгуул явуулдаг цорын ганц компани болох “De Beers” нь Намибийн эрэгт төвлөрч үйл ажиллагаа явуулдаг. Намибийн очир эрдэнэ нь хэмжээний хувьд том биш ч өндөр чанартайд тооцогддог юм.

Сонирхуулахад, энэ хэсгээс олборлосон нэг карат очир эрдэнэ 528 ам.долларт хүрдэг нь дундаж чулууны өртгөөс бараг гурав дахин өндөр үнэ ажээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn