Та энд байна:

Саудын Арабын газрын тосны экспорт буурчээ 

Газрын тосны нийлүүлэлтээрээ тэргүүлэгчдийн нэг Саудын Арабын экспорт дөрөвдүгээр сард хагас жилийн доод хэмжээндээ хүрч, буурсан байна. Газрын тосны экспорт буурахад зах зээлийн нөхцөл байдал гэхээс илүүтэй улирлын нөлөөлөл давамгайлжээ. Зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Саудын Арабын дотоодын хэрэглээ нэмэгдсэн байна. Учир нь тус улс эрчим хүчний үйлдвэрлэлдээ газрын тосыг түлхүү ашигладаг. Харин энэ зун Ойрхи Дорнодод нэлээдгүй халуун байх төлөвтэй байгаа юм. Зөвхөн Саудын Араб гэлтгүй Катарын экспорт 2002 оноос хойших доод цэгтээ хүрсэн болохыг статистик мэдээллээс харж болохоор байгаа юм. Бусад улсад ч зуны улирал эхэлж хэрэглээ багасаж байгаа учир боловсруулах үйлдвэрүүд засварын ажлаа эхлүүлсэн нь дөрөвдүгээр сард газрын тосны нийлүүлэлт буурахад нөлөөлжээ.

   Эх сурвалж: Bloombergtv.mn