Та энд байна:

2019 оноос "Mercedes Benz"-ийг ОХУ-д үйлдвэрлэж эхэлнэ 

Германы автомашин үйлдвэрлэгч "Daimler" корпораци ОХУ-д "Mercedes"-ийн үйлдвэр барихад 260.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Улмаар "Mercedes Benz" загварын автомашиныг 2019 оноос эхлэн ОХУ-д үйлдвэрлэж эхэлнэ гэж тус улсын Аж үйлдвэрийн яам мягмар гарагт мэдээлжээ. "Хөрөнгө оруулалтын гэрээ есөн жилийн хугацаанд үргэлжлэх ба нэр дурдсан автомашины үйлдвэрлэл 2019 оноос эхэлнэ" гэж ОХУ-ын Аж үйлдвэрийн яамнаас онцолсон байна. Үүнээс гадна “Avtovaz” компани "Lada Vesta" загварын автомашинаа ХБНГУ-д борлуулж эхэлжээ. Одоогоор 200 ширхэг “Lada Vesta” загварын автомашиныг Германд хүргэсэн байна. ОХУ-ын седан загварын механик хөдөлгүүртэй энэхүү автомашиныг 12 мянга 500 еврогоор, автомат хөдөлгүүртэй автомашиныг 13 мянга 300 еврогоор тус тус үнэлсэн" гэж “Avtovaz” мэдэгджээ. Өнгөрсөн онд ХБНГУ-д 2300 ширхэг “Lada aVesta” автомашин борлуулсан байна. Харин тус компанийн зүгээс экспортоо 2017 онд 50 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

 Эх сурвалж: Mse.mn