Та энд байна:

Катарын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 тэрбум ам.доллараар буурав 

Катарын хөрөнгийн зах зээл 2014 оноос хойших хамгийн муу үзүүлэлттэй долоо хоногоо үдлээ. Өөрөөр хэлбэл жишиг индексийн өнгөрсөн долоо хоногийн уналт 7.1 хувиар хэмжигдэж байна. Зөвхөн өнгөрсөн мягмар гарагт л гэхэд тус улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 тэрбум ам.доллараар буурсан нь 2010 оноос хойших хамгийн их хэмжээний уналт болжээ. Персийн булангийн Хамтын ажиллагааны зөвлөл тэргүүтэй хөрөнгө оруулагчид Катарын хувьцааг зарах нь ихсээд байна. Тухайлбал, Арабын орнууд харилцаагаа тасалсны дараа 536 сая риял буюу 147 сая ам.долларын үнэлгээ бүхий хувьцааг арилжаад байгаа юм. Харин бондын зах зээлийг харвал 2026 онд хугацаа нь дуусах Катарын Засгийн газрын бондын өгөөж 40 суурь нэгжээр өсөж, эрсдэл нэмэгдэж байгааг илтгэж байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn