Та энд байна:

"Сүү" ХК хагас жилийн тайлангаа танилцууллаа. 

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Сүү" ХК хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. 

"Сүү" ХК нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан "Сүү Бонд"-ыг олон нийтэд нээлттэйгээр санал болгон арилжиж, нийт 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн нь дотоодын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл гаргасан түүхэн амжилтыг тогтоосон билээ. 

Тайлант хугацаанд тус компанийн үйл ажиллагаанд дараах ололт, амжилт гарсан байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн ач холбогдолтой шинэ бүтээгдэхүүн болох Биофит таргийг худалдаанд гаргав.
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 11 жил тасралтгүй өсч байгаа бөгөөд тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өсч 13,500 тоннд хүрсэн байна. 
  • Борлуулалтын машины тоог нэмэгдүүлснээр хүргэлт, түгээлт сайжирч, хэрэглэгч болон харилцагчийн гомдол 53.9 хувиар буурсан.
  • Борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 10,2 хувиар өсч 24.0 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 43 хувиар өсч 2,3 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна. 

“Сүү” ХК нь цаашид Монгол улсын уламжлалт хэрэглээ сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэн түгээх эрхэм үйлсдээ илүү дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, инновацид тулгуурласан, байгальд орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, улирал тутамд үйл ажиллагааны болон ашигт ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэн ажиллахаа мэдэгдэв.

Танилцуулгын үеэр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь доорх линкээр орж харна уу.

http://mse.mn/uploads/images/suu_presentation.pdf

Эх сурвлаж: Монголын Хөрөнгийн Бирж