Та энд байна:

"Hong Kong Exchanges & Clearing" арилжаагаа тэлэх зорилгоор зохицуулалтаа өөрчилж магадгүй 

Хонконгийн Хөрөнгийн биржийн оператор "Hong Kong Exchanges & Clearing" компани арилжаагаа тэлэх зорилгоор зохицуулалтдаа өөрчлөлт оруулж магадгүй байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Чарльс Ли сэтгүүлчдэд

 

өгсөн ярилцлагадаа “Арилжааныхаа дүрмийг хялбаршуулах, тэмдэгтийн хураамжаа бууруулах зэрэг арга хэмжээ авч магадгүй. Энэ хүрээнд холбогдох санхүүгийн зохицуулах газар, эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагатай болох”-ыг онцолжээ. Хонгконгийн Хөрөнгийн бирж нь олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд 1993 оноос хойш томоохон цар хүрээнд бүтцийн шинэчлэл хийх хүрээнд хэд хэдэн алхам хийсэн байна. Тухайлбал, БНХАУ-тай хийх арилжааны сувгаа нэмэгдүүлснээс гадна 11 дүгээр сард төмрийн хүдрийн арилжаа танилцуулжээ. Энэ нь Сингапурын Хөрөнгийн биржтэй өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлсэн гэж шинжээчид онцолж байгаа юм.

Эх сурвалж: BloombergTV.mn