Та энд байна:

“RIO TINTO”-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 2.7 ХУВИАР УНАВ 

“Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 2.7 хувиар унасан байна. Харин өнгөрсөн 12 дугаар сараас хойших өсөлт нь 10.2 хувиар хэмжигдэж байгаа юм. Ерөнхийдөө үйл ажиллагааны төлөв нь эерэг байгааг тус компани мягмар гарагт танилцуулсан тайландаа онцолжээ. Мөн өнгөрсөн онд “Rio Tinto”-ийн төмрийн хүдрийн тээвэрлэлт өсөж, 330.1 сая тоннд хүрсэн байна. Үүнд төмөр замын сүлжээ сайжирч, үйл ажиллагааны үр бүтээмжит байдал нэмэгдсэн нь нөлөөлснийг “Rio Tinto” онцолжээ. Уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “BHP Billiton” компанийн хувьцааны ханш 2.9 хувиар уналаа. Энэ нь 2017 оны зургаадугаар сарын 21-нээс хойших хамгийн өндөр уналтад тооцогдож байгаа юм. Мөн арилжааны хөдөлгөөн 30 өдрийн дунджаас тав дахин өндөр байжээ.

Бусад томоохон уул уурхайн компаниудын адилаар “BHP Billiton”-ийн төлөв ч мөн эерэг байна. “Societe Generale”-ийн шинжээчид тус компанийн хувьцааны ханшийн төлөвийг 9.4 ам.доллараас 19 ам.доллар болгон өсгөжээ. Харин “Credit Suisse”-ийн үнийн таамаг 20.3 ам.доллар байна.

Эх сурвалж: BloombergTV.mn