Та энд байна:

“Lenovo” групп 72 сая ам.долларын алдагдалтай ажиллав 

БНХАУ-ын зөөврийн компьютерийн томоохон үйлдвэрлэгч “Lenovo” групп өнгөрсөн 3-6 дугаар сард 10 тэрбум ам.долларын орлого олж, 72 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. Тус компани ийнхүү алдагдалтай ажилласан нь олон улсад “Lenovo” зөөврийн компьютерийн эрэлт багассан явдал голлон нөлөөлсөн байна. Энэ нь дээрх компанийн хувьд 2017 он гарснаас хойших хамгийн өндөр алдагдал болжээ. Үүнтэй холбоотойгоор “Lenovo” компанийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид сүүлийн нэг жилийн хамгийн өндөр буюу 4.2 хувиар унасан байна. Зөөврийн компьютерийн зах зээлд “HP”, “Dell” зэрэг компаниуд хүч түрэн орж ирснээр “Lenovo”-ийн гол бүтээгдэхүүнээс гадна ухаалаг гар утас, серверийн бизнес ч хумигдахад хүрээд байгаа юм.

Тус компанийн мэдэгдсэнээр чип болон зарим бүтээгдэхүүний зардал энэ жил дахин нэмэгдэх хандлагатай байгаа гэжээ.

Эх сурвалж: BloombergTV.mn