БИДНИЙ ТУХАЙ

Монгол улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулна.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА                 ТҮҮХЭН ТОВЧОО                 ШАГНАЛ
САНХҮҮГИЙН ТАЙЛАН               АЖЛЫН БАЙР                    ХОЛБОО БАРИХ

Дэлгэрэнгүй >

Та энд байна:

Бидний  тухай 

Бидний эрхэм зорилго нь харилцагч, хөрөнгө оруулагчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ,  стандартыг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хүргэж, хөрөнгө оруулалтын банкны цогц үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Манай байгууллагын зарчим, соёлын үндэс нь урт хугацааны тогтвортой байдал, амжилтаар илэрхийлэгдэнэ.

Бидний үнэт зүйлс бол:

Харилцагчийн амжилт:   Бид харилцагч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээнд тулгуурлан цогц, ашигтай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон харилцагчтайгаа хамт өсөх, хөгжих, амжилтанд хүрэх зорилготой ажилладаг.   

Мэргэжлийн үйл ажиллагаа: Бид харилцагчийнхаа амжилттай үр дүнд хүрэхэд дэмжлэг болох бүхий л үйл ажиллагааг нарийвчилсан төлөвлөгөөтэй авч хэрэгжүүлдэг. 

Чанд нууцлал: Бид харилцагчдийнхаа мэдээллийн нууцлалыг чандлан сахина.

Урамшуулах бодлого: Харилцагчиддаа шимтгэл, хураамжийн уян хатан, зах зээлийн бодит нөхцлийг санал болгон ажиллана.

Бодит үнэ цэнэ: Санхүүгийн эх үүсвэр хайгч болон худалдан авагчдийн хооронд үүсэх харилцааг хамгийн ашигтай түвшинд барих нь бидний гол чадвар юм.

Нэр хүнд: Бид зах зээл дээр ил тод, шударга үйлчилгээ үзүүлдгээрээ хамтран ажилладаг түншүүд болон харилцагч үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээн ажилладаг.