Та энд байна:

“Шивээ-Овоо” 2016 онд 2.09 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ 

"Шивээ-Овоо" компанийн аудит хийгдсэн тайлан гарсан байна. Компанийн 2016 онд борлуулсан бүтээгдэхүүний өртөг 111.2 сая төгрөгөөр, ерөнхий болон удирдлагын зардал 34.3 сая төгрөгөөр тус тус илүү байсан нь тогтоогджээ. "Шивээ-Овоо" оны эцэст хоёр тэрбум 279 сая төгрөг бус хоёр тэрбум 90.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Тус компани энэ сард "Налайхын дулааны станц”-д нийлүүлж байгаа нэг тонн нүүрсний үнийг 12 280 төгрөг болгон бууруулахаар шийдвэрлэсэн байна. Станц хүндрэлд орсон учир дэмжлэг үзүүлж байгаа бол "Шивээ-Овоо" компанийн хүлээх алдагдлыг бусад хэрэглэгчдэд нийлүүлж буй нүүрсний үнийг 24 710 төгрөг болгож нэмэгдүүлэх замаар нөхөх ажээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn