Та энд байна:

Билл Гейтс 64 сая ширхэг хувьцаагаа хандивлав  

Хөрөнгөөрөө дэлхийд тэргүүлэгч Билл Гейтс “Microsoft” компанийн 4.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэхүйц 64 сая ширхэг хувьцаагаа хандивласан тухай “Securities & Exchange Commission”  мэдээллээ. Хандив хүлээн авагч нь одоогоор тодорхойгүй байна. Билл Гейтс өнгөрсөн зургадугаар сард “Bill & Melinda Gates” санд хандивынхаа ихэнх хэсгийг олгожээ. Энэхүү сан Билл Гейтс болон түүний эхнэрийн 2000 онд үүсгэн байгуулсан нийтэд ил тод хандивын байгууллага юм. Шинжээчдийн үзэж байгаагаар түүний энэ удаагийн хандив 2000 оноос хойших хамгийн өндөр дүнтэй хандив болжээ. Тухайлбал 1999, 2000 онд тэрээр компанийнхаа 21.1 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг хандивлаж байжээ.

Түүнчлэн Гейтсийн гэр бүлийн хувьд, 1994 оноос хойш ойролцоогоор 35 тэрбум ам.долларын хувьцаа болон мөнгөн хөрөнгө хандивласан байна.

Эх сурвалж: BloombergTV.mn