Та энд байна:

Европын Төв банк бонд худалдан авах хөтөлбөрөө хэвээр үргэлжлүүлнэ 

Европын Төв банк бонд худалдан авах хөтөлбөрөө хэвээр үлдээлээ. Учир нь одоо хэрэгжүүлж буй уламжлалт бус мөнгөний бодлогын үр дүнг судлах шаардлагатай гэж үзэн, судлах явцыг эрчимжүүлэхээр болсон байна. Ингэснээр тус банк ирэх 12 дугаар сар хүртэл сарын 60 тэрбум еврогийн бонд худалдан авсаар байх юм. Харин эдийн засаг таагүй нөхцөл байдалтай тулгарвал худалдан авах бондынхоо хэмжээг нэмэгдүүлэх, эсвэл хөтөлбөрийнхөө хугацааг сунгах болно гэсэн байр суурьт Бодлогын зөвлөл санал нэгджээ. Түүнчлэн Европын Төв банк бодлогын хүүндээ өөроруулсангүй.

Бонд худалдан авах хөтөлбөр дуусах хүртэл "зээлийн өртөг" одоогийн түвшнээс өөрчлөгдөхгүй гэж тооцоолсон байна. Европын Төв банкны Бодлогын зөвлөл хуралдсаны дараа еврогийн ханш ам.долларын эсрэг огцом чангарч, 33 сарын дээд түвшиндээ хүрсэн төдийгүй Евро бүсийн бондын өгөөж ч мөн өсжээ. Харин Бодлогын зөвлөлийн дараагийн уулзалт ирэх сарын 26-нд товлогдсон байна.

Эх сурвалж: BloombergTV.mn