Та энд байна:

"Lukoil"-ийн цэвэр ашиг 46 хувиар өсөж, 62.3 тэрбум рубль болжээ 

ОХУ-ын газрын тос олборлогч хоёр дахь том компани "Lukoil"-ийн орлого энэ оны I улиралд найман хувиар өсөж, 3.68 тэрбум ам долларт хүрлээ. Компанийн цэвэр ашиг эхний улиралд 46 хувиар өсөж, 62.3 тэрбум рубль болсон байна. Орлого өсөхөд Каспийн тэнгис дэх газрын тосны татвараа бууруулж, Волгоградад шинэ боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан зэрэг нь нөлөөлжээ. Үүнээс үүдэж сүүлийн 12 жил бууралттай байсан газрын тосны үнэ дахин сэргэсэн тухай шинжээчид онцолж байна. Орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор "Lukoil" компанийн Москвагийн хөрөнгийн биржид арилжигдсан хувьцааны ханш 1.6 хувиар өсжээ. Харин газрын тос болон байгалийн хийн нийт гарц 9.2 хувиар буурч өдөрт олборлох тосны хэмжээ 2.24 сая баррель болсон байна. Энэ нь ОХУ "OPEC"-ийн гишүүн болон гишүүн бус орнуудтай хамтарсан газрын тосны гарцаа танах үүрэг, амлалт болон Ирак дахь "Баруун Курна-2" төслийн хүрээнд олборлож байгаа түүхий нефтийн хэмжээ буурсантай холбоотой аж.

 Эх сурвалж: Bloombergtv.mn