Та энд байна:

БНХАУ I САРД 100 ГАРУЙ САЯ ТОНН ТӨМРИЙН ХҮДЭР ИМПОРТОЛЖЭЭ 

Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ энэ сард татан авч байсан хамгийн их буюу 100 гаруй сая тонн төмрийн хүдэр импортолжээ. Энэ нь 2017 оны 12 дугаар сараас 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулахаар тогтоосон хориг удалгүй цуцлагдах төлөвтэй байгаа тул ган боловсруулагчид түүхий эдийн татан авалтаа нэмэгдүүлсэн байна. БНХАУ-ын агаарын бохирдолтой тэмцэх бодлогын дүнд боловсруулах явцад нүүрстөрөгч бага ялгаруулдаг өндөр чанартай төмрийн хүдрийн ханш огцом өсөөд байжээ. Мөн хориг цуцлагдахтай зэрэгцээд гангийн эрэлт өсөх хүлээлттэй байна. Ийнхүү эрэлд өсөх төлөвтэй байгаа тул үйлдвэрүүд бэлтгэлээ базааж, төмрийн хүдрийн нөөцөө нэмэгдүүлж байгаа аж. Тиймээс агуулах дахь нөөцийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрчээ. Импортын тоон үзүүлэлт нь “Rio Tinto”, “BHP”, “Vale” зэрэг гол нийлүүлэгчдэд таатай мэдээ болж байна.

Эх сурвалж: BloombergTV.mn