{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
Танилцуулга

Манай компани нь Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны охин компани бөгөөд бид Монгол улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, харилцагчиддаа олон улсын жишигт нийцсэн, шинэ дэвшилтэт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

Бид хөрөнгө оруулалтын банкны болон үнэт цаасны зуучлалын үйлчилгээг харилцагчиддаа хүргэн, үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслүүд, хувьцаа, бонд, өрийн хэрэгслийг нээлттэй болон хаалттай зах зээлд гарган санхүүжилт татах, компанийг өөрчлөн байгуулах, тухайн байгууллагын онцлогт тохирсон санхүүжилтийн хамгийн үр ашигтай хувилбарыг санал болгох зэргээр харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг үзүүлж байна.


 Алсын хараа

Монгол Улсын тулгуур үнэт зүйлд суурилсан, олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлийг холбох хөтөч нь болсон, дэлхийд танигдсан хөрөнгө оруулалтын банк байна.


 Эрхэм зорилго

Харилцагчдын хүсэл зорилгыг эрхэмлэсэн, дэвшилтэт технологид суурилсан цогц бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүгийн шийдлийг мэргэжлийн дээд түвшинд хүргэсэн, шинийг санаачлагч, үндэсний баялаг бүтээгчдийг дэмжигч, харилцагчдын найдвартай зөвлөх байна.


Бид дараах үйлчилгээг үзүүлж байна.