{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
ДЭЛХИЙН БАНК: БОДЛОГЫН БОЛОН ИНСТИТУЦИЙН ҮНЭЛГЭЭНД МОНГОЛ УЛС 3.4 ОНОО АВАВ
2019.06.10  •  2 мин

ДЭЛХИЙН БАНК: БОДЛОГЫН БОЛОН ИНСТИТУЦИЙН ҮНЭЛГЭЭНД МОНГОЛ УЛС 3.4 ОНОО АВАВ


2018 оны бодлогын болон институцийн үнэлгээгээр Монгол Улс 3.4 оноо авсан нь дунджаас 0.2 пунктээр өндөр үзүүлэлт гэж Монголбанк мэдээллээ.

"Дэлхийн банк" группийн Хөгжлийн бодлогын холбооноос бодлогын болон институцийн үнэлгээг жил бүр хийж байна. Энэ хүрээнд ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого, институцийн тогтолцоо зэрэг хүчин зүйлсээр үнэлгээ өгч, хөгжлийн тусламжийг үр дүнтэй ашиглаж чадах эсэх талаарх мэдээлэл өгдөг юм.

Монгол Улс 2017 онд 3.3, 2016 онд 3.2 оноогоор үнэлэгдэж байжээ. Эдийн засгийн гол үзүүлэлтийг харвал мөнгөний болон ханшийн бодлого нь зээлдэгч орнуудын дунджаас өндөр гарсан бол төсөв, өрийн удирдлагын бодлогын үнэлгээ бага гарчээ. Мөн бүтцийн бодлогын үзүүлэлтээс санхүүгийн секторын үзүүлэлтээр дунджаас 0.3 пунктээр багаар үнэлэгджээ.

Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн нэг чиглэл нь бүтцийн өөрчлөлтийн бодлого байсан юм. Мөн зургаа дахь шатны үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтэд "Хөтөлбөрийн 2019 оны зорилт нь улсын секторын өрийг үргэлжлүүлэн багасгах, гадаад валютын нөөц хуримтлуулах ажлыг дахин үргэлжлүүлэхэд чиглэнэ" гэж онцолжээ.

Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен өмнө нь "Төсөвт тусгагдаагүй шинэ сан үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах нь Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд туслах болно" гэж байр сууриа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: BloombergTv.mn 



Санал болгох мэдээ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2019.06.17 - 06.21

Хуваалцах
Бусад мэдээ