{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 7010 0263, 11 311914
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
АВСТРАЛИ ДОЛЛАРЫН ЭСРЭГ ПОЗИЦ ТҮҮХЭН ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЧЭЭ
2021.09.17

АВСТРАЛИ ДОЛЛАРЫН ЭСРЭГ ПОЗИЦ ТҮҮХЭН ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЧЭЭ


Түүхий Эдийн Фьючерс арилжааны комиссын /Commodity Futures Trading Commission буюу CFTC/ хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус валют дээрх арилжааны бус фьючерс болон опционуудын цэвэр эсрэг позиц өнгөрсөн долоо хоногт хамгийн өндөр өсөлттэй байсан ба түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа юм. 

Төмрийн хүдрийн зах зээлийн уналт болон коронавирусын тархалттай холбоотойгоор Австрали доллар нь G-10 улсуудын валютаас ам.долларын эсрэг хамгийн муу гүйцэтгэлтэй байлаа. Төв банкны тэргүүн Филип Лоу хүүгийн түвшнийг нэмэгдүүлэхийн эсрэг байгаа болон ажил эрхлэлтийн түвшин хүлээгдэж байснаас сул байгаа нь ч мөн хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бууруулаад байгаа юм. 

Энэ бүх зүйлсийг авч үзэхэд Австрали долларын ханш буурах нөхцөл төгс бүрдсэн мэт боловч хэт олон эсрэг позиц нь  нөгөө талаас эрсдэлтэй болж хувирах боломжтой байна. Хэрэв Австралийн эсрэг байгаа энэхүү нөхцөл байдал бага ч гэсэн эргэсэн тохиолдолд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Австрали долларын ханшинд эергээр нөлөөлбөл, эсрэг позицууд эхнээсээ "шахагдаж" дахин нэгэн "short squeeze" үүсэх магадлалтай юм.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ