{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
Хөрөнгөөр баталгаажсан 7 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд гарлаа
2019.06.06  •  1 мин

Хөрөнгөөр баталгаажсан 7 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд гарлаа


Капитрон банк, Жи Мобайл ХХК-тай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хамтын ажиллагааг эхлүүлэх гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээж үг хэлэв. 

Санхүүгийн зохицуулах хороо 2018-2021 оны стратеги төлөвлөгөөндөө “Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, санхүүгийн зах зээлийг тэлэх” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хорооны 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар анхны арилжааны шинжтэй бүтцийн бүтээгдэхүүн болох “Жимобайл вексель” ТУЗ ХХК-д 7.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгосон.

Арилжааны банкуудаас хөрөнгийн зах зээлд оролцож, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй анхны банк нь “Капитрон банк” ХХК боллоо.

Хөгжиж буй болон хөгжингүй орнуудын туршлагаас үзэхэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар дамжуулан орлогын дахин хуваарилалт  хийж, иргэдийг орон сууцжуулах, хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвар сайтай, эрсдэлгүй бүтээгдэхүүнийг арилжаалдаг.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО


Санал болгох мэдээ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2019.06.17 - 06.21

Хуваалцах
Бусад мэдээ