{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар


ХУУЛЬЧ, ЭРХ ЗҮЙЧ   

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ

  • Компанийн үйл ажиллагаатай холбоотой гадаад, дотоодын гэрээ, хэлцэл, эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах, хянах, баталгаажуулах
  • Компанийг хууль, эрх зүйн асуудлаар шүүх, төрийн эрх бүхий байгууллагууд болон бусад байгууллагад төлөөлөх
  • Компанийн дотоодын дүрэм, журам хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөх
  • Компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх, Компанийг эрх зүйн орчны талаарх мэдээллээр хангах


АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

Мэргэжил

  • Эрх зүйч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн

Мэргэжлийн ур чадвар, туршлага

  • Гэрээ, контракт хянах, боловсруулах чадвартай
  • Хууль зүйн оновчтой гаргалгаа, дүгнэлт хийх чадвартай
  • Англи хэлийг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай;
  • Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авсан бол давуу тал болно.

Хувь хүний хандлага, ур чадвар

  • Ажил хэрэгч, харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвар сайтай;
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай;
  • Бүтээлч, шинийг санаачлагч сэтгэлгээтэй;
  • Ажлыг түргэн шуурхай, эмх цэгцтэй зохион байгуулж, гүйцэтгэх ур чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Ажилд орохыг хүсэгчийн анкет. Анкетыг дараах хаягаар орж илгээх бөгөөд дараах материалуудыг хавсаргана уу.
    • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
    • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
    • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
    • Гурван үеийн намтар;

Хавсаргах материалуудыг компанийн hr@tdbcapital.mn хаяг руу илгээж болно

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор илгээнэ үү. 

E-mail: hr@tdbcapital.mn  

Утас: 976-11-311914

Хаяг: “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, Худалдаа, хөгжлийн банкны төв байр 308 тоот, 

14210 Энхтайваны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот


Санал болгох мэдээ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2020.01.20 - 01.24

Хуваалцах
Бусад мэдээ